Амьдрал гайхам сайхан

2012-04-27 - Хичээл амарлаа...

Зиак ойрдоо энүүгээр зочилсонгүй ээ Цөмөөхэй намайг уучлаарай. Орж болохгүй өчнөөн асуудал эдр байлаа. Хичээл амрах гээд уул овоо шиг бие даалтуудтай яджээтал яг цагын тулгаж хийдэг хүнд үнэхээр хэцүү. Хүн амьтан царайчилж байж арай чүү гэж нэг юм хийгээд л ард нь гараад л байна хэхэ. Энэ оюутан насандаа л юм юмыг хийхгүй бол төгсчөөд хийнэ гэвэл дэндүү оройтчихсон бас болоогүй нас нь яваад хөгширчихнө шүү дээ. Тиймээс оюутан ахуй насандаа л бүгдийг амжуулж арай жоохон өөдрөг болгохгүй бол оройтсон бороо гээд дуулаад явахыг үгүйсгэхгүй. Маргааш цуглааны талент шоу болно. Баахан ч биш хэд хэдэн зүйлд орсоон. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гэсэн чинь бараг бүх нойморт нь орцын байшдэ хэхэ. Өө яахудээ ингээд төрцийм чинь гээлөө. Сүүлийн үед гадаа цаг агаар үнэн хэрэг алгаа хөлдөөж алчкаад хэцүүмаа. Нээрээ ах маань Увс явсан ажлаар. Он гаргаад ирэх юм байх өө. Харахгүй болохоор санаад байх юм. Байхад нь уур хүрээд л байдаг байсан чинь яваад өгсөн чинь нэг л эвгүй ээ. За яаху ямар утас эдргүй бүүр хэдэн жилээр явж байгаа биш хэдхэн сар шүү дээ. Би бас төд удалгүй хичээл амрахлээр ахынхаа шийрийг хатаах санаатай хөдөө геологи хийх санаатай л байна тэгсэн нэг таньдаг ах ажил олж өгнө гэчээд байхгүй шүү. Нэг л найдлага тавихгүй байна аа хихи. Юмыг яаж мэдэхэв Б төлөвлөгөөтэй байхгүй бол энэ зэвүүн цагт хэцүү шүү хэцүү. Удахгүй тэнхимийнхээ зугаалгыг хийх санаатай байгаа. Багш нар хичээл хийхгүй байж шоу цэнгээн гэхээр стоо идэвхтэй гээд загнах байх л даа гэхдээ хамаашд тээ. Хичээлийг бол хийнэ харин олуулаа хамт байх цаг бага. Тиймээс яадаг ч байсан хийнэдээ. За энд ингээд сууж байснаас орж хичээлээ хийе. Нэтгүй болохоор үнэн мяа байна аа. Гадаа гарж мөнгөөр сууна гэхээр л залхуутай санагдах ч дуртай зүйлрүүгээ тэмүүлэх л юмдаа гэж. Хичээл дуусахлээр зунжингаа сайхан унтнаа хэхэ.


<- Өмнөх . Дараагийн ->