Амьдрал гайхам сайхан

2012-04-19 - Гадаа гоё ч юм шиг...

Зиак ойрдоо хичээл ном гээд хийх зүйл их байлөө гэж. Яасан ч их даалгавар, бие даалтууд гараад ирэв. Бага багаар нь амьжуулах гэж их л хичээлээ басчгүй гэж оргүйгээс охинтой гэгчээр эхнээс нь амжууллаа. Одоо сар гүрийчүүлч амарлаа эрх чөлөөнийхөө эрэлд гарлаа гээлөө хэхэ. Нээрээ өнгөрсөн хоёр дахьд хүүхдийн асрамжын газар ороод ирсэн. Үнэхээр сайхан байсан гээч. Ангиараа явсан болоод ч тэр үү нэг л сайхан мэдрэмж төрсөн. Тэнд байх хүүхдүүдийг харахдаа их өрөвдсөн ч нүүр дүүрэн инээмсэглэлтэй байгааг нь харахдаа мааш их баяртай байсаан. Биднийг хараад их баярлаж хөөрсөн нь бэлхэнээ харагдсан. Тэнд тал хувь нь 6 нас хавьцаа нялханаа нар байсан гээд боддоо. Иймхэн нялзрай юмнуудыг хаяаад явж одсон гэхээр уур ч хүрэх шиг бас жоохон баярлах шиг. Учир нь тэд хүүхдээ аргагүй эрхэнд л хаясан гэж би хувьдаа бодож байгаа. Арчаагүй ээж, аав гэж харагдаж, дуудуулахаасаа ичсэн байхаа хөөрхий тэд. Аль алийн буруу гэж буруутгаад яаху. Гэхдээ л ээж, аав болхол гэж зээрэнцэг шидээ байлгүй дээ, эсгү бол залуу насны алдаа байсымуу бүү мэд. Тэнд нэг хүүхэд нь намайг дагаад нээх хөөрхөөн хэхэ нээх том нүдтэй хамраараа дүүрэн ногоон нустай, ирээд л тэврүүлнэ би ч тэврэнэ хэхэ Дараа жил яаж ийж байгаад ахиж тэдэн дээрээ очно оо. Заавал очно. Тэдний аав шиг ээж шиг нь биш юм аа гэхэд тэдний нандин нэгэн байна гэж би их хүсдэг. Ирээдүйд үнэхээр энэрэнгүй бөгөөд ухаантай, чадалтай тийм л хүмүүс болгохын тулд бид тэдэнд анхаарал халамж тавих хэрэгтэй байх аа. Нээрээ нэг юмы хэлэхэд тэд асрагч нарыгаа бүгдийг нь ээжээ гэж дууддаг юм билээ. Хүүхэд болгон биеэ даасан гэж жигтэйхэн. Уйлж байгаа хүүхэд ч алга нэг нэг буланд өөрөө өөрийгөө зугаацуулсан шиг ээ гэснээс өчигдөр анхны бороо орсоон. Үнэн гоё. Ах хурхираад унтуулдаггүй ээ. Тэгээд хэвтээд л байж байсан чинь гэнт л гадаа аймаар ус пир пар гээд л гоожоод байна тэхээр нь ухас хийгээд цонхоороо гараа гаргасан чинь бороо дусдым байна хэхэ жоохон хүүхэд шиг баярласан гэж жигтэйхэн. Харин өнөөдөр үнэн хүйтэн байна аа хэрэг алга. Цас орсон шиг ээ хүйтнээр үлээгээд л гэхдээ нөгөөдрөөс гайгүй дулаарах янзтай.


<- Өмнөх . Дараагийн ->