Амьдрал гайхам сайхан

2012-05-09 - Сайхаан сайхан...

Ойрд хичээл амрах гээд бөөн ажил. Үнэн завгүй шүү гээлөө хэхэ гэхдээ тэгсэн мөртлөө өнөөдөр хөвгүүдээрээ нэг цаг тоголсоон тоголсон. Ойрд тоглоогүй хөгжилтэй сайхан байлаа гэснээс арван жилийн багш байж таараад хамт тоголсон хэхэ. Ойрдоо их л өөдрөг, цоглог байгаам шиг гүүч юм шиг. Зун болоод наранд цохиулаад ингээдаам байхдаа. Гадаа ч үнэн аймшигтай халуун байна аа. Өвөл болохоор зун болоосой зун болохоор өвөл болоосой гээд энэ бие махбодийг яах уу? Хэт халаад, хэт хүйтрээд дасан зохицох үнэн лайтаймаа. Одоо ч хичээл нэгхэн хоёрхон долоо хоногийн дараа гэхэд бүр мөсөн дууслаа. Тэгээд л зуны хөгжөөнтэй сайхан цаг эхлэл ээ гэж. Зун хар дээрээ харлаад кэцүүхэн л юм болох байх. Яаж ийж байгаад л даваад гарах юмсан. Хийж амжуулах ажил ч зөндөө байна даа. Тааруу гарсан хичээлээ сонгож зун судална, дадлагаа хийнэ, судалгаагаа хийнэ, жолоонд явна гээд л овоороод л овоороод л. Гэхдээ энэ зун хөдөө ажлаар явчуулч ажил хийж сурна, хөдөө гадаа яваад нүд тайлчина, цалин хөлс гар дээрээ овоо хэдийг атгаад ачина хэхэ. Дараа жил 4 дүгээр курсын том ах болохнээ болхоно. Юу сурсан гэж ч төгсөх гэж байгаам бол гээл өөрийгөө доош хийхгүй юу хэхэ Амьдралын жам юм хойно одоо төгсөөд амьдрал гэх өргөн далайд гархандээ гархана. Тэгээд л ажил амьдрал гээд л чардайхэндээ  гэснээс юу юу ч болоогүй байхад их мөрөөдөмтгий хүн шүү. Нээрээ 5 дугаар сарын 12нд мод тарихаар явах гэжугаа. Анги хамт олноороо явна. 2009 онд анх мод тарьж үзэж байлаа сайхаан сайхан...


<- Өмнөх . Дараагийн ->