Амьдрал гайхам сайхан

2012-06-05 - Амьдрал сайхан байна аа...

 Зиак бүтэнсайнд ангийхантайгаа амралтаар яваад ирвээ гэж. Сайхан байлаа, хөгжилтэй байлаа, гоё байлаа аа бас муухай ч байлаа. 3 банди 8 охинтой явсан гээд боддоо. Гэхдээ л сайхан байсан шүү. Хэдэн охиддоо эрхэлхийг нэг үзүүлсэнлдэ. Өглөөний хорхог л наяс байсан. Манай ангийн нэг хөвгүүн бүр үнэн ажилсаг. Би хараад л ямар сайхан юм бэ энэнтэй суусан эмэгтэй жаргандөө л гэж бодсон шүү. Гачууртаас цаашаа 20 гаруй кл зайтай газарлуу хонины хонхорт суугаад явваа хөөрхий. Буцахдаа ч гэсэн яг адил. Дараа явахдаа яг урд сууж явна аа гээлөө хэхэ. Одоо 15нд хөдөө явлаа шүү. Нэг сар сайхан харлаасан хар нигга болж ирэх байхдаа бодуул. Тэгээд ирчээд 25 хавьцаа орчуулгаа хийнэ. Тэгээд нэг сар сайхан амаржаад хичээлдээ орно доо. Дараа жил л жинхэн махийх байхдаа. Учир нь 4 гэдэг чинь их том шүү дээ. Амьдрал гэх их далайд хөлөг онгоцынхоо далбааг дэлгээд явахгээдийшдэ энэ хүн. Тэгээд л нэг мэдэхэд аав цаашлаад өвөө болод энэ орчлонгоос бүр мөсөн явна даа гэж бодохлээр л аймаар байна шүү тахиа юм аа. За зүэрдээ. Амьдралын жам юм хойно. Бурханы төлөвлөгөө учираас айхгүй байна. Харин энэ олдож бидэнд өгсөн гайхалтай амьдралыг үр бүтээлтэй ашиглах нь хамгаас чухал юм шиг. Хүн энэ орчлонд ирэхдээ нүцгэн ирсэн учираас нүцгэн л явна гэдэг энэ бол үнэн үг шүү. Миний энэхэн амьдрал гайхам сайхан байна аа. Аз жаргал, зовлон гуниг, хайр дурлал, хагацал харуусал гээд л амьдралын бүхийл зүйлийг мэдэрч бас амсаж байна. Тиймээс энэ амьдралыг гэрэл гэгээгээр гийгүүлэн амьдрах хэрэгтэй.



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->