Амьдрал гайхам сайхан

2012-06-01 - Хөдөө явлаа.

Зиак өнөөдөр чинь эх үрсийн баяр. Гадуур яасан ч олон хүүхэд байхын. Нүд эрээлжлээд л шуугианд нь шууд ядарчылээшд хэхэ. Өнөөдөр хоёр дүүтэйгээ, ахтайгаа, ээжтэйгээ хамтдаа гадуур явж хальт баярлаад. Монголд чинь хүүхдүүд зугаацуулчихаар дажгүй газар бүр огт байхгүймаа ичмээр юм аа. Кино үзэж гарж ирчээд хаашаа явахаа мэдэхгүй парк гэхээр алгын чинээ газар шоргоолж шиг хүмүүс нь жихдэлцээд шаал хэрэггүй гээд тэгээд өөр газар гэхээр байхгүй болчдог байгаа. Үнэхээр инээдтэй. Муусайн баячууд хүүхэд байгаагүйм шиг паркын газар аваадахдаа яадаг байна аа. Би л лав хэзээ ч бүр хэзээ ч тэгэхгүй байсаан гэж боддын. Тэгээд л баяр кино үзээд хоол идээд л дуусаа. За энэ баяр ч яаху ингээд боллоо. 6 сарын 15нд хөдөө явлөө гэж. Эрдэнэт хотоос 15 гаруй кл зайд байдаг Малчин баг гэдэг газар. Хоёрдахь удаагаа л хөдөө явж байна. Өмнө нь төв аймаг л явж байсан. Тэрнээс өөр байхгүй шүү. Хөдөө очих айл маань 5уулаа байдаг гэсэн. Өвөө, эмээ, нэг ах түүний хоёр жоохон хүүхэд. Тэгээд л нэг сар хөгтэй, адал явдалтай гээд л болох байхдаа...



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->