Амьдрал гайхам сайхан

2012-07-15 - Би бол Ус...

 Юуны өмнө хөдөөнөөс ирсэнээ хэлэх хэрэгтэй байх. Ойролцоогоор сар гарам болох байх гэсэн төлөвлөгөөтэй байсан ч долоохон хоноод ирсэн. Хөдөө муухай байгаад ирсийм биш ээ харин зуд болоод их сүйтсэн хэргэлдээ. За товч бөгөөд тодорхой бичье. Нэг нэгэнтгүй бичнэ гэвэл насны юм болох байх өө хэхэ. Намайг очдог өдөр гадаа нарлаг их гоё байсан. Танихгүй айлд ороод зүв зүгээр л суугаад байсан. Айлынхан хоорондоо ярилцаад л инээлдээд л. Би нэг найзтайгаа явсан юмалдаа. Хоёул хоёулаа гайхсан харцаар хараад л одоо бодоход их инээдтэй байна шүү. Тэгсэн гэрийн эзэгтэй буюу эмээ бэртэйгээ ярьж байна "Өчигдөр ээж нь ӨГЛӨӨ 3 цагаас босоод" гэдэг байгаа бид хоёр бүр ПӨӨХ..гээд л шүлс бараг амаар гоожингоо алдсөөн. Учир нь шөнийн гурван цагт унтдаг хүмүүст энэ арай л хэтэрсэн хэрэг болох байх аа. За энэ яаху болгоод л ирсэндээ гэж. Хөдөөнийхөн их эрт сэрдэг улс юм билээ. Өглөө гэрийн эзэгтэй хүн босоод үнээгээ саана орж ирээд галаа түлж цайгаа чанана. Гэрийн эзэн босж цайгаа уучаад морио бэлдээд хонь, ямаагаа хариулхаар явдаг. Өглөө удлаа гэхэд арван цагт яваад өдөр гурван цагт ирнэ. Тэр болтол гэрийн эзэгтэй хүн борив бохис хийлгүй ажиллана. Цайгаа чанана боорцогоо хийнэ, архи нэрнэ, ааруулаа хийнэ, өрөмөө хийнэ, айргаа бүлнэ гээд дуусашгүй их ажил хийдэг. Хөдөө л жинхэнэ хөдөлмөр цэцэглэж байдаг юм билээ. Тэгээд л гэрийн эзэн хониноосоо ирэхэд хүүхдүүд нь тугалаа услаж ирээд хашаанд хийж хашсаны дараагаар гэрийн эзэгтэй үнээгээ сааж эхэлнэ. Тэгээд л харуй бүрий болж, гэгээ тасарч ажил хийх боломжгүй болохлээр л нэг юм орны бараа харна даа. Одоо бодохнээ их сайхан байж билээ. Өглөө нойроо харамлаад хотод бол сэрнэ гэж байхгүйшд би бол. Харин тэнд өглөө гэхэд жоохон л янцаглаж байгаад суга гээд л босчихно. Босоод шууд л гэрийн эзэгтэйгийн хийж байгаа ажилийг сонжиж хараад л судалгаагаа хийсэндээ. Оройхон морь унаж тугал, хонио услана. Өө тэгээд бичүүл бичэх юм стоо их байна аа. Даанч залхуу хүрээд байна хэхэ. Энэ залхууг одоо яана аа хэзээ нэг барж дийлнэ ээ айдаа мэдэх юм алга дарна аа гээд л хэлчихээс...Нээрээ намайг Ус гэх юм хүмүүс. Юм юмлуу амархан урсаж тогтвортой байж чададгүй гэж жоохон шүүмжилэх юм. Бодоод байхнээ бас тийм ч юм шиг. Гэхдээ сайн тал бас байна аа энэ хүнд чинь хэхэ. Учир нь энэ хорвоо дэлхий дээр амьдарч байгаа амьтай бүхэнд ус ямар их хэрэгтэй байдаг билээ. Усгүй бол тэд юу ч биш тиймээ. Харин би тэдэнд ус ямар хэрэгтэйтэй адил маш нандин хэрэгтэй хүн юм байна шүү. Өөрийгөө хөөргөж дөвийлгөж байгаа мэт харагдавч яалтчгүй үнэн л болж таараад байна даа хэхэ... :p



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->