Амьдрал гайхам сайхан

2012-04-10 - Сонгууль боллоо...

 Сонгууль болохнээ ард түмээн. Өнөө хэдэн улс төрчид чинь нэг л их хайр заралсан хүмүүс. Одоо л бид нарыгаа санж байгаам байх өө. Тойргоосоо гарахдаа өө би стоо та нарыг элбэг дэлбэг, хангалуун амьдруулна гээд гарсан хүмүүс тэр чигтээ нам жим байжаад одоо л нэг юм хайртайгаа санасан юм байх. Энэ сонгуулиар л төрдөө үнэнч, иргэддээ тусч, эх орондоо хайртай тийм л хүнийг сонгочих чин хүсэл байнадаа. Даанч яаж ийж луйвар хийж байгаад л сонгоогүй хүн гараад ирэх биз. Цахим картаар саналаа өгнө гэж байгаам. Энэ одоо яг яах юм бол бүү мэд. Картаа шургуулэхлээр АТМ шиг хүнийх нь сонголт гарж ирэх юм шиг байгаамаа. Тэгээд тэр нэр дээр нь бодвол дэмжигчээ сонгохгээд дарж байхад тэр нэрний ард өөр хүн байж таараад өөр хүнд саналаа өгсөн болох юм байх гэж би хувьдаа бодном. Гэхдээ аливаад шударга зүйл гэж байдаг хойно энэ сонгууль дээр гараасай билээ. Эх болсон Монгол орноо хайрлан хамгаалж хүн бүхний хараа булаасан тийм л сайхан газар болгох хүсэл өвөртлөж яваа нэгэн. Над шиг ч гэсэн ийм бодолтой хүмүүс нэгээр дуусахгүй байх өө. Тиймээс эх орноо хайрлан хамгаалахын тулд энэ сонгуулиа үнэн зөв өгөх нь иргэн миний үүрэг юм шиг ээ.


<- Өмнөх . Дараагийн ->