Амьдрал гайхам сайхан

2012-04-09 - За идэвхтэй байна шүү.

Өнөөдөр бусад өдрөөс арай жоохон мяа юм шиг өчүүхэн надад санагдана. Гадаач тэр үнэн хорлонтой шороогоор шуураад л хэрэг алга. Яджээтал усанд орох үнэн залхуу нөхөрт ийм шороо тоос мөнхийн дайсан. Гэхдээ осолдохгүй сардаа нэг орно оо гээлөө хэхэ За одоо сэтгэл санаа арай гайгүй байх чинь ээ. Дуу сонсохлээр л өөрийн эрхгүй сэтгэл амраад нэг л амар тайван байдаг юм шиг ээ. Маргааш асрамжын газар очих мааш том ажилтай. Эцэг эхийн хайраар өсөөгүй ч инээх хувьтай тэрхэн хөөрхөн бяцханаа нартаа төд удалгүй очоод хамт нэг өдрийг өнгөрөөнө гэхээс сууж чадахгүй догдлоодэна хэхэ. Эцэг эхгүй гэснээс гэнт уур хүрчлээдэг. Хайртай дуртай гээд л хоёул хоёулаа яаарч сандарч нэг гэрт орж морчоод эцэст нь салж сарниад хөөрхий тэр хүүхдийг нийгэмд хав хар дурсамжаар дүүрэн болгож гаргах хэрэг ингэхэд байна уу. Юу юу ч хийж амжуулж чадаагүй байжыж юу нь ч хүүхэд гаргах дуртай улсууд вэ? Би лав ажилтай амьдралтай, орон байр, мөнгө төгрөгтэй болчоод чин сэтгэлээсээ хайртай хүнээ энэ орчлонгоос хайж олоод аз жаргалтай сайхан амьдарнаа. Гэхдээ эд материалнаас түрүүлээд тэр эмэгтэйгээ олдвол хамтдаа хөдөлмөрлөнө гээлөө хихи Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд хөдөлмөрлөнө. Хэдий хир цаг хугацаа шаардагдахыг би мэдэхгүй ч тэр гайхалтай эмэгтэйг аз жаргалтай байлгахын тулд би идэвхтэй хичээнэ ээ. Амьдрал үргэлжлэх тусмаа гайхам сайхаан гэж.



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->